Mongolian Korean English
CMoX Чуулганы эхлэл CMoX
Бидний СМОХ
 
 
   Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас  |  ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм НэвтрэхНэвтрэх   БүртгүүлэхБүртгүүлэх 

Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл

 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Хэл : Уран зохиол : Соёл судлал
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
otgonbayar
Экс ХЗ-ийн гишүүн
Экс ХЗ-ийн гишүүн


Нэгдсэн: 2005-Dec-10
Бичлэгүүд: 297

БичлэгБичигдсэн: Tue Dec 19, 2006 2:29 pm    Бичлэгийн гарчиг: Хамгийн амархан сурч болох эрдэм Ишлэлтэй хариулах

Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд тавьсан нэгэн илтгэлд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад зарим хэлээр хэдэн арваадхан хүн ярьж байна. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, энэтхэгийн хинди урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн орос хэлээр ярьж бичиж байна. Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг Саами ястан гэж 1700-хан хүн байх агаад өөрийн хэл, бичигтэй аж. Ер нь үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад хоёр миллиард хүнтэй харилцах бололцоо өнөөдөр байна. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрсэнийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ.

Сурах арга
Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлийг судлах хэрэгтэйг туршлага харуулж байна. Гадаад хэл сурч судлах явдлыг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлсэнээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд Франц, Англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ.

Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэрэгтэй. Тэгвэл амжилт олно. Та:
1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Ямар ч атугай өөрийн санаа бодлыг тухайн хэлээрээ илэрхийлэхийг хичээгээд байвал хэл сурдаг гэж олон эрдэмт хүмүүс санал нэг баталдаг.
2. Туйлын сониуч, самбаатай бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилц.
3. Хөгжим их сонсож сонсголоо сайжруул. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн сайн нөлөөлдөг зүйл гэдэг нь батлагдсан.
Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, Багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ярианы хэллэгүүдэд голлон анхаарна.
Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.

Ярианы хэлийг яаж сурах вэ?
Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үг цээжилж чадахыг болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийн хэлнээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ. Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар 3 сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг 3 долоо хоногт эзэмшүүлж болдог байна.
Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан, зөвлөж байна. нар батлан өгүүлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд цаашаа газрын уруу явж байгаа юм шиг өөрөө аяндаа болно…

ШИГТГЭЭ
Англи хэлний хамгийн их хэрэглэгддэг
500 үгтэй байхад 70%,
1000 үгтэй байхад 80,5%,
2000 үгтэй байхад 86%,
3000 үгтэй байхад 90%,
5000 үгтэй байхад 93.5%,
10000 үгтэй байхад эх бичгийн 96.4%-ийг ойлгож чаддаг байна.

2006.12.9 Алтангадас

...From SoNiN.MN



...From BEREGU (http://medeelel.net)
http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?t=91562

Нэг санаа байна.
Ерөнхий бүтэц нь:

Subject [Өгүүлэхүүн, тэмдэг нэр, төлөөний үг гэх мэт...] + Verb [Үйл үг] + Object [Энэ л хамгийн их будьлиулах хэсэгдээ]


Obejct:
Өгүүлбэрийг дэлгэрүүлж байгаа хэсэг ба яг дүрмээрээ бичигдсэн зөв өгүүлбэрийг харвал манай хэлтэй нэлээд адилхаан. Жишээ нь [red ball] гэдэг нь [улаан бөмбөг]. Гэх мэт.. Нэг бүтэн жишээ аваад саяных шиг таслая. Тэндээс ямар нэгэн санаа авах байх:

I bought big red ball from a small store yesterday.
[Би] [авсан] [том] [улаан] [бөмбөг] [~аас] [жижиг] [дэлгүүр] [өчигдөр]

За эндээс харвал мэдээж эхний хоёр үг бол Англи хэлний үндсэн дүрмийн дагуу бүрэн ойлгомжтой байх. Дараа нь {[том] [улаан] [бөмбөг]} хэсэг буюу ихэнх тохиолдолд үйл үгийн утгыг дэлгэрүүлсэн ямар үг шаардлагатайгаас шалтгаалаа [хэнийг/юуг] [хэнд/юунд] гэсэн асуултад хариулагдах хэсэг орно. Түүнийг залгуулаад нөхцлөөр илрхийлэгдэх хэсэг буюу {[~аас] [жижиг] [дэлгүүр]}. Өөрөөр хэлбэл өнөө 7 тийн ялгал, мөн via, by, as зэрэг манай хэлэнд шууд тийм гээд хэлчихийн аргагүй нөхцлүүдээр хувирах хэсэг орох юм. Хамгийн сүүлд цаг хугацаа..
Англи хэлний зарим өгүүлбэр аймар урт харагдаж байгаа байх. Гэхдээ үнэндээ тийм ч том зүйл биш юм. Яг дээрх шиг хэсэгчлээд харвал [том] [улаан] [бөмбөг] гэчихээд энэ бөмбөгөө дахиад дэлгэрүүлж тайлбарласан хэсэг {looks like a Monster} {мангас шиг харагддаг} гээд л орчихоор нээх их урт харагдаад байгаа юм. За бүтнээр нь нэг бичээд хэсэглээд харъя. Тэндээс тодорхой ойлголт төрнө гэж найдаж байна.

I bought big red ball looks like a Monster from a small store yesterday.
{ [Би] [авсан] } + { [том] [улаан] [бөмбөг] [харагддаг] [шиг] [мангас] } + { [~аас] [жижиг] [дэлгүүр] } + { [өчигдөр] }

Дээрхээс дахиад харвал looks like a Monster хэсэг бас нэг өгүүлбэр байгаа биз? Гэхдээ зөвхөн урдах нэр үгээ тодотгож байгаа. Ер нь иймэрхүү өгүүлбэр маш элбэг тохиолдоно шүү!! Хэр их вэ гэж асуулт гарч байна уу? Тэгвэл эхлээд өөрөөсөө Монгол хэлээрээ хүнтэй ярихдаа ямар нэгэн үг, үйлдэл зэргийн утгыг дэлгэрүүлсэн зүйл хэр их ашигладагаа бодоорой. За тэр бол асуултын чинь хариу байгаа юм


Аан тийм Монгол хүний эргэлздэг зарим нэгэн дүрэм, нөхцөл зэргийг харуулъя (Монгол хэлний аль болох харгалзах дүрмээр тайлбарлах гэж оролдох тул сонин харагдаж магадгүй! Учир нь бид тэгэж хэрэглэхээ болиод бараг 50 жил илүү болж байгаа болохоор чихэнд эвгүй байх байх):

1 ) SUBJECT have been VERB + ed = SUBJECT ( нь ) VERB~дчихсэн (Гэхдээ бид бараг л ингэж ярьдаггүй. Шууд л ~дсэн {тэгэгдсэн} гээд хэлчихдэг. Энэ нь хүнд яг одоо үр дүн нь харагдаж байгаа; бас сануулж мэдээлэл өгөх зорилготой нөхцөл юм)

2) SUBJECT have been VERB + ing = SUBJECT ( нь ) VERB~сээр байгаа (Бид энгийн яриандаа ~дэж л байгаа гээд л хэлчихдэг. Гол санаа нь одоогоос өмнө ямар нэг цаг хугацаанд эхлээд одоо хийж байгаа, ойрын ч бай холын ч бай ирээдүйд дуусах байх гэсэн бодолтой байгаагаа илэрхийлж байгаа) Жишээ нь: I have been painting eggs = Би өндөгнүүдийг будаж байгаа/будсаар л байна/будаж л байж байна | Жоохон түрүүн будаж эхэлсэн байх. Одоо будаж л байна. Удахгүй дуусах байх гэсэн ойлголт гарч байгаа биз?

3) by = ~аар (Энэ маш чухал зүйл. Уг санаа нь тэр BY-н дараа орсон зүйлийг ашиглаж гэсэн санаа. Нэг ёсондоо тэр зүйлээр... ) The letter has been written by me = Захиа надаар бичигдсэн. Эндээ үзвэл надаар буюу би нь хэрэгсэл гэж ойлгож болохоор байгаа биз?

4) by = гэхэд (Цаг хугацаа заахад хэрэглэгдвэл тэр заасан хугацаа гэхэд гэсэн утга гарна. Энэ тийм ч хэцүү биш байх. Гэхдээ л by олон утгатай болохоор мэдэхэд хэрэгтэй байх.) by 9 o'clock, by day after tomorrow = 9 цаг гэхэд, нөгөөдөр гэхэд

5) BY => Зарим нэг өөр утга байгааг анхаараарай. Гэхдээ миний бодоход дээрх 2 л хамгийн өргөн ашиглагддаг байх.

6) VIA = ~аар (Энэ тохиолдолд хэрэгсэлээр гэсэн утгатай бишээ. Утга нь тухайн зүйлээр дамжуулж гэсэн санаатай. Жишээ нь: VIA AIR MAIL = АГААРЫН ШУУДАНГААР | Хялбархан байгаа биз? Энэ үг төдийлөн их ашиглагдахгүй ээ. Гэхдээ дээрх тохиолдолд by ari mail ч гэж болно. Гол нь гаргаж байгаа санаа нь яльгүй өөр байгаа юм. Яльгүй зүйл ч дараа нь том алдаа гаргахад хангалттай байдаг шүү дээ )

Ярианы Англи хэлний хувьд яг сурсан зөв дүрмээрээ ярьвал ямар ч асуудал байхгүй ээ. Гэхдээ эсрэг хүмүүс чинь "морь хараад ирье" гэх зэрэг бидэнтэй л адил элдэв янзын хэллэг өөрчлөгдсөн утгатай үгнүүд ашиглаж болно ш дээ. Тэр бүгдийг л сурах хэрэгтэй. Тэднийг нь мэдэхгүй үгийн утга сайн мэдээд, хэлсэн бүгдийг нь тогтоож сонсож чадаад ч юу ч ойлгохгүй л үлдэнэ.

Хэрэглэх ном гэвэл миний бодлоор ийм хэд байна:

- Cambridge-н их сургуулиас гаргасан зүүн азын оюутнуудад зориулсан дүрмийн, амьдрал дээрх ярианы гээд хөх, ногоон 2 ном байгаа. Зөвхөн зүүн азид худалдагдахыг зөвшөөрнө гэсэн байдаг байхаа. Тэнд дүрэм болгоныг ямар ямар өөр өөр утга илэрхийлдгийг товчхоон гэхдээ их сайн тайлбарласан байгаа. Ногоон ярианы ном нь яг ч ярианых биш. Амьдралд хэрэглэгддэг заавал мэдэх хэрэгтэй үгсийг ангилаад, зурагтай нь тавьсан байгаа. Бас зүүн азийнхны алддаг энгийн ярианы өгүүлбэрүүд бас амьдрал дээрх маш хэрэгтэй байнга болдог зүйлсийн хэсэг өгүүллэг, харилцан яриа, Ангилын Англи, Амеркийн Англи дээрх зарим мэдэх хэрэгтэй үгсүүд зэрэг байгаа. Гол нь тэр номонд хэрэггүй, ашиглагдахгүй зүйл байхгүй ээ. Үгүйдээ гэхэд гааль дээрх яриа, реторан, хүнсний дэлгүүр гээд маш чухал зүйлс байгаа. Бүгд л өдөр тутам их ойр ойрхон давтагддаг бас чухал зүйлсийг багтаасан

- Oxford-н Англи Англи толь бичиг. Шинээр Англи Монголыг хийсэн гэсэн. Тэрийг Алтангэрэлийн тольноос хамаагүй сайн гэдэгт итгэлтэй байна. Гол нь маш хядхан юм байна лээ.

- За тэгээд хэдэн аудио хичээл, компъютер дээрх хичээл байгаад хичээвэл жилийн дараа маш сайн болох байхаа. Гэхдээ Англиар ярьдаг гадаад хүнтэй заавал тогтмол ярьж байгаарай
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх Бичигчийн вэб хуудсанд зочил AIM хаяг Yahoo Messenger MSN Messenger
:+:ICeMilk:+:
Байлдан дагуулагч гишүүн
Байлдан дагуулагч гишүүн


Нэгдсэн: 2007-Apr-16
Бичлэгүүд: 197
Байрлал: i should be in the sky with birds ...

БичлэгБичигдсэн: Mon Nov 17, 2008 3:02 pm    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

shuud garchigiig ni haraa l uram orjishd tnx ...
_________________
Life iz too short 2 be afraid ...
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх Бичигчийн вэб хуудсанд зочил Yahoo Messenger
winsome
Байлдан дагуулагч гишүүн
Байлдан дагуулагч гишүүн


Нэгдсэн: 2008-Dec-04
Бичлэгүүд: 122
Байрлал: Seoul

БичлэгБичигдсэн: Tue Dec 09, 2008 2:50 pm    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

sonsgol chuhal geseng tun unen gj bodoj bna, kino sain uzwel tustai bdag
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх
Toop
Шинэ гишүүн
Шинэ гишүүн


Нэгдсэн: 2009-Aug-13
Бичлэгүүд: 4
Байрлал: Somewhere over the Rainbow

БичлэгБичигдсэн: Wed Jan 20, 2010 7:28 pm    Бичлэгийн гарчиг: Ишлэлтэй хариулах

өрөөнийхоо Шриланктай ярилцкаж холион бантанг нь хутгаад хаячдышд. эхэндээ хамаг хөл гараа оролцуулаад зураг эдар зураадээдаг бсн чин одоо бол шууд л ойлголцдог болсон аааааааааөөөөөөөая лагиймаа
_________________
너희들은 못생겨서 항상 웃어야 돼!
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх И-мэйл илгээх
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Хэл : Уран зохиол : Соёл судлал Үндсэн цагийн бүс GMT + 9-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудас 1 (нийт 1)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй