Mongolian Korean English
CMoX Чуулганы эхлэл CMoX
Бидний СМОХ
 
 
   Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас  |  ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм НэвтрэхНэвтрэх   БүртгүүлэхБүртгүүлэх 

Олон улсын санхүүгийн зах зээлийн тойм 2010.02.06

 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Миний уншсан ном
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
Uuganbayar
Экс УЗ-ийн гишүүн
Экс УЗ-ийн гишүүн


Нэгдсэн: 2007-Dec-09
Бичлэгүүд: 316
Байрлал: 명지대학교

БичлэгБичигдсэн: Mon Feb 08, 2010 1:33 pm    Бичлэгийн гарчиг: Олон улсын санхүүгийн зах зээлий Ишлэлтэй хариулах

· Өнөөдөр АНУ-ын Эрчим хүчний яамнаас тус улсын нефтын нөөцийн хэмжээ 400 мянган баррелаар өссөн тухай мэдэгдлээ. Энэ нь Нью-Йоркийн барааны бирж дээрх нэг баррел нефтийн үнэ 40 цент буюу 0.5 хувиар буурч 76.8 ам.долларт хүрэхэд нөлөөлсөн байна.

· Ам.долларын үндсэн зургаан валюттай харьцах ханш суларсантай холбоотойгоор зах зээл дээрх алтны үнэ өслөө. Лондонгийн металын бирж дээрх нэг унци алтны үнэ 2.4 ам.доллар буюу 0.2 хувиар өсч 1116.9 ам.долларт хүрээд байна. Өнгөрөгч нэгдүгээр сард ам.долларын бусад валюттай харьцах ханш 5.5 хувиар чангарсан нь алтны үнэ буурахад хүргэсэн хэдий ч нэг унци алт дунджаар 1100 ам.долларт арилжаалагдсан байна. Үүнийг шинжээчид чангарч буй ам.долларын эсрэг үнэт метал ханшаа тун сайн хадгалж чадсан хэмээн үзэж байгаа аж.

· Өнгөрөгч оны 6 дугаар сараас хойш буудайн үнэ аажмаар унасаар байгаа нь тариаланчдыг нийлүүлэлтээ хязгаарлахад хүргээд байна. Энэхүү хязгаарлалт нь Чикагогийн худалдааны танхим дахь буудайн үнийг 12.5 ам.доллар буюу 2.6 хувиар өсгөж 487.3 ам.долларт хүргээд байна. Өнгөрөгч 2009 онд буудайн ургац хураалтын хэмжээ урьдчилан тооцолж байснаас илүү байсан нь эрэлтийг бууруулж, буудайн үнэ өмнөх оныхоос 14 хувиар буурахад хүргэсэн байна.

· АНУ-ын 1 дүгээр сарын авто машины борлуулалтын дүн гарчээ. General Motors 14 хувиар, Ford 25 хувиар, Nissan Motors 16 хувиар тус тус өссөн бол Toyota Motors корпорацийн борлуулалтын хэмжээ 16 хувиар буурсан байна. Энэ дүн нь Toyota Motors корпорацийг АНУ дахь маркетингийн бодлогоо дахин төлөвлөхөд хүргэж байна.

· Бодлогын хүүгээ гурван ч удаа өсгөөд байгаа Австралийн төв банкны ерөнхийлөгч Глэн Стивинс энэ удаад хүүг өөрчлөхгүй 3.75 хувьд хэвээр үлдээх болсон нь тус улсын эдийн засагт хүүгийн өсөлтүүдийг авчрах нөхцлийг бүрдүүлээд байна.
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх Yahoo Messenger MSN Messenger
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Миний уншсан ном Үндсэн цагийн бүс GMT + 9-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудас 1 (нийт 1)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй