sukhochir °УЗ-ийн тэргүүн°


Нэгдсэн: 2009-May-13 Бичлэгүүд: 52 Байрлал: Seoul National University
|
Бичигдсэн: Sat Jan 16, 2010 12:11 am Бичлэгийн гарчиг: СМОХ-оос мэдээллэж байна |
|
|
мэдээлэл
Сайн байцгаана уу Оюутнуудаа
Оюутнууд та бүхний санаа бодлыг сонсох зорилготойгоор СМОХ-оос оюутнуудын дунд дараах санал асуулага болон мэдээллийг хүргэж байна. Бид та бүхий санлын дагуу зохих газруудтай нь уулзаж дусалцаа дэмжлэг үзүүлэх болно. Та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсэж байна.
1. Солонгосд амьдарахад тулгарах бэрхшээлтэй асуудлууд
Солонгос улсад амьдарч буй хугацаанд аж төрөх, суралцахад тулгарсан ямар асуудалуудууд байгаа вэ? Ялангуяа анх ирсэн оюутнуудад багагүй хүндрэл гардаг шүү дээ. Жишээ нь байр хаанаас олох? Байрны барьцааны мөнгийг эргүүлж олж авч чадахгүй байх, хэлний бэлтгэлд суралцаад төгсөж буй оюутнууд их дээд сургуульд элсэн ороход гарах хүндрэлтэй асуудлууд гэх мэт асуудлууд урган гардаг. Өөр бусад асуудлын талаарах санал аа ирүүлнэ үү гэж хүсэж байна.
2. “ОТ” программ
СМОХ-ын үйл ажиллагаанд багагүй туслалцаа дэмжлэг үзүүлж буй “Сөүл глобал төв” хэмээх байгууллага байдгийг оюутан та бүхэн андахгүй бизээ. СМОХ тус төвтэй хамтран 2 болон 3-р саруудад Монгол оюутан их байдаг сургуулиуд дээр очиж шинээр элсэн орж буй оюутнуудад хэрэн Сөүлд амьдрах аж төрөх, сургуульдаа суралцах гэх мэтчилэн танилцуулах “ОТ” программ зохион байгуулахын зэрэгцээгээр СМОХ-ын талаар танилуулга явуулах болно. Энэхүү үйл ажиллагааг өөрийн сургууль дээрээ танилцуулах, үйл ажиллагааг явуулах сонирхолтой оюутнууд байвал СМОХ-той холбоо барина уу. “ОТ” программыг өөрийн сургууль дээрээ зохион байгуулвал цаашид “Сөүл глобал төв”-өөс тухайн сургууль дээр дун ари бан буюу Монгол оюутнуудад зориулсан Монгол оюутны амралт, соёлын тэнхим байгуулж өгнө гэсэн юм. Тийм учраас оюутнууд та бүхэн идэвхитэй оролцоно уу.
3. Урлагийн тоглолт
“Сөүл глобал төв”-өөс Монголын үндэсний соёл урлагийн тоглолт үзүүлбэр гаргах чадвартай таван багийг шалгаруулж авна. Тэд цаашид гэрээтэй ажиллах хүсэлтэй байгаа тул сонирхосон оюутнууд холбоо барина уу.
СМОХ-ны Удирдах зөвлөл/2009-2010/
Холбогдох и-мейл хаяг: cmoxcmox@yahoo.com |
|