Mongolian Korean English
CMoX Чуулганы эхлэл CMoX
Бидний СМОХ
 
 
   Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас  |  ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм НэвтрэхНэвтрэх   БүртгүүлэхБүртгүүлэх 

Оюутнуудаа тусламжийн гараа сунгацгааъя.

 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> CMOX
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
kh_lyanhua
°УЗ-ийн гишүүн°
<font color=blue><b>°УЗ-ийн гишүүн°


Нэгдсэн: 2008-Mar-05
Бичлэгүүд: 242
Байрлал: 경희대학교

БичлэгБичигдсэн: Fri Jan 08, 2010 6:26 pm    Бичлэгийн гарчиг: Оюутнуудаа тусламжийн гараа сун Ишлэлтэй хариулах

Бат-Эрдэнийн Цэлмүүн... Дэгж дэрвэсэн дөрөвхөн настай жаахан охин үдэш бурхныхаа өмнө сөгдөнхөн суугаад "Бурхан минь, миний нүдийг гоё болгоод өгөөч дээ" гэж үнэн сэтгэлээсээ сүсэглэн мөргөдөг.

Цэлмүүн охин өөрөө ижиидээ элэг дэвтээх ганц үр нь. Түүний ээж бас эжийдээ амин ганц охин нь. Бие биедээ ганцхан тэд хайраар дутаагүй ээ. Харин алдрай жаахан охин, амин ганц зээд нь тохиолдсон хавдар хэмээх хатуухан тавилангийн өмнө хүчин мөхөсдөж, хүн танаас сэтгэлийн өглөг, итгэлийн илч эрэн хандаж байна.

Нийслэлийн Тэргүүний 120-р цэцэрлэгийн тэргүүний хүүхэд, бяцхан авъяастан энэ охинд орчлонг харах мэлмий үгүй болох, цаашлаад амь насанд нь аюултай МЭДРЭЛИЙН ГАРАЛТАЙ НҮДНИЙ ХАВДАР гэсэн өвчний онош тодроод байна.

Хэдэн арван мянга, магадгүй хэдэн зуун мянгад нэг тохиолдох энэ өвчнөөр монголдоо л лав оношлогдсон хүн байхгүй гэнэ лээ.

Тиймдээ ч уг хагалгааг манай улсын аль ч эмнэлэгт хийхгүй, гадагшаа явах, тэгэхдээ бүр даруйхан яаралтай явахыг зөвлөсөн шийдвэрийг манай урдаа барьдаг эмнэлгийн эмч нар гаргасан юм.
Хамгийн төсөр өртгөөр БНСУ-д хийх уг хагалгааны өртөг нь 50 сая төгрөг гэнэ. БНСУ-ын Нүд, Тархины хамгийн сайн гэх хэд хэдэн эмнэлэгт хандсан бөгөөд тэдгээр олон эмнэлэг дундаас ( Кorea University-Anam ) Корея Их Сургуулийн Анам Эмнэлэгээс маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариу ирсний дагуу тус эмнэлэгт эмчлүүлэхээр болсон юм.

Насаараа төсвийн байгууллагад зүтгэсэн эмээ өвөөд нь, ном хөөж эрдмийн мөр хөөсөн ижий аавд нь энэ мэдээж давшгүй мэт тоо.

Гэвч бид байгаа бүхнээ охиныхоо төлөө зарцуулна. Одоо баруун нүднийхээ харааны 80 хувийг алдчихаад байгаа охиноо харсаар байгаад явуулмааргүй байна.

Харамсалтай нь, нэн даруй хэрэгтэй байгаа энэхүү мөнгийг цуглуулна гэвэл аминаас үнэтэй цаг хугацаа алдах гээд байна. Буянт хүмүүс минь туслаач. Сэргэлэн, хэрсүү, авъяаслаг охин минь хараагүй болох, ийм богино наслахад дэндүү хайран байна.

Охин минь өөрөө бурханаас гуйж байна. Харин эмээ өвөө, ээж аав бид нь бурхны дайтай хүн танаас гуйж байна. туслаач...



Хандивын данс:
Монголд ХААН банк 5030256360
Солонгост Hana bank 144-910240-63207

Холбоо барих утас:
Солонгост- 010-8050-9269 , 010-7123-0516
Монголд - 70172150, 99122150 /Цэлмүүний эмээ

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх И-мэйл илгээх AIM хаяг Yahoo Messenger MSN Messenger
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> CMOX Үндсэн цагийн бүс GMT + 9-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудас 1 (нийт 1)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй