Mongolian Korean English
CMoX Чуулганы эхлэл CMoX
Бидний СМОХ
 
 
   Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас  |  ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм НэвтрэхНэвтрэх   БүртгүүлэхБүртгүүлэх 

Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй

 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Сайн үйлст гараа сунгацгаая!!
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
lkhagva_1122
Өсөж буй гишүүн
Өсөж буй гишүүн


Нэгдсэн: 2007-Jun-02
Бичлэгүүд: 14

БичлэгБичигдсэн: Thu Nov 19, 2009 2:23 pm    Бичлэгийн гарчиг: Улс гэрийг байгуулахад хүн бүрий Ишлэлтэй хариулах

Эрхэм хүндэт оюутан залуусдаа сайн үйлсийн төлөө хамтдаа хэмээн уриалж байна. Би Чадна төвийг үйл ажиллагааг Монголд болон гадаадад ажиллаж амьдарч буй сайн санаат найз нөхөд хамтран байгуулсан сайн дурын төв юм. Гэвч энэ ажилд маань хаа газар тохиолддог санхүүгийн асуудал тулгарч хаагдахад хүрээд байгаа тул эрхэм залуус та бүхнээсээ тусламжын гараа сунгаачээ гэж хүсэж байна. Доорх бичлэгийг уг төвийн байнгын үйл ажиллагааг явуулдаг залуу бичсан бөгөөд та бүхэнийг энэ хүү сайн үйлсийн аянд нэгдэнэ гэж найдаж байна.
Туслана гэхээр заавал мөнгөөр биш ном дэвтэр гээд юу байгаагаа чин сэтгэлээсээ хандивлаж болно.

“Би чадна” гээд Хүүхдийн төлөө төвөө хөл дээр нь босгох гээд энэхүү бичлэгийг бичиж сууна. Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна. Ямар нэг төрийн бус байгууллагын нэр барьж мөнгө төгрөг нэхээгүй, залилан хийх гээгүй юм шүү. Угаасаа цэвэр хувь хүмүүсийн өглөг, дэмээр боссон энэхүү төв маань нэг жилийн ойтойгоо золгож байна. Зөвхөн өнчин ядуу хүүхдүүд гэж туйлшрахгүй гэр орондоо хичээл ном унших, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж тааруу тийм газар газар… хүүхдүүдийн инээд хөөр бялхсан, бужигнасан Дарь эхийн тэнд “Ганц худаг”-ийн амны яг дэргэд байгуулагдаад удаагүй байна. … Бид хүүхдүүдэд хайртай гэж ярьдаг гэхдээ тэдний төлөө хийсэн нь цөөхөн. Нэг биш нилээн олон хүүхдүүдэд хүний сэтгэл зүрх чиглэдэг, цэвэр тэдний төлөө гэсэн хөрөнгө оруулалт гэж үзсэн учраас энэ төвийг байгуулсан. Зарим нэг маань амьдарлын шаардлагын улмаас төвийн үйл ажиллагааг явуулах, оролцох боломжгүй болж..
Ерөөс тодорхой хэлэхэд энэ төв маань хэд хэдэн зорилготой юм.

1. Цэвэр хүмүүнлэгийн үйлс өөрөөр хэлбэл филантропи аян учраас ямар нэг ашиг олох шинжтэй үйл ажиллагаа энд байхгүй. Хүүхдүүдээс хэзээ ч мөнгө, төгрөг хураамж авдаггүй. Сайн санаат хүмүүсийн сэтгэл зүрхний хандив дээр тогтдог. Таныг чихэр жимс аваад ир гэх гэхгүй харин хуучин номоо дэвтэр аваад ирвэл бид баярладаг.

2. Гэр хороолол дунд, гүнд байрладаг өөрөөр хэлбэл яг гэр орондоо хичээл ном унших боломжгүй тийм хүүхдүүдэд үйл ажиллагаа маань чиглэгддэг. Бичигч би вээр өөрөө ч гэр хороолол дунд өсч хүмүүжсэн болохоор хотын төвд ийм хүмүүнлэгийн төв байгуулах үр дүн багатай гэж үздэг. Тэгээд ч яг хүүхдэд чиглэж хүрдэг нь хэд билээ дээ.

3. Сайн нөхөд , Блогчид тусалдаг.. Хайртай найзууд маань энэ төвийн үйл ажиллагаанд зөндөө тусалдаг Оргио, Оогийноо, Батзаяа, Ариус, Чимгээ, Номингоо, Мэндээ, Номио, Эрдэнээ, Лхагвасүрэн, Солонгос улсад ажилаж хөдөлмөрлөж байгаа сайн санаат нөхөд… /зарим хүмүүсийн нэрийг бичвэл багтахгүй байна/ гээд байвал дуусахгүй урт цуваа үргэлжилдэг. Тэд маань эргээд нэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Дөлгөөн гээд залуу сая том сэтгэлийн болон биет туслалцаа үзүүлсэн, бүр 3 хайрцаг ном аваачиж өгсөн юм шүү. Ийм хүмүүст хүүхдүүд маань би ч бас хайртай. Ийм л ч учраас энэ төвийн маань үйл ажиллагаа хэзээ ч зогсохгүй гэж би бодож байна. бид ийм хүмүүст хайртай, бас дуртай

4. Хэд хэдэн асуудал байгаа… Өөрөөр хэлбэл энэ төв маань жижигхэн тоосгон дэлгүүрийн 2 давхарт байрладаг. Түрээс нь сарын 200 мянган төгрөг. Бас багш байх… Сарын 150 мянган төгрөгний цалинтай боловч сүүлийн 3 сар цалингаа аваагүй, сэтгэл зүрхээрээ явж байгаа эмэгтэй бий. Хажуугаар нь автобус, унааны мөнгө гээд л асуудал зөндөө, товчоор хэлбэл 3 сарын байрны түрээс, багшийн цалинг өгөөгүй байгаа. Цаашид санхүүгийн ямар нэг эх үүсвэр хэрэгтэй байхаа. Ямар нэг төрийн төлөө байгууллагын төлөө биш хүүхдүүдийн төлөө юм шүү гэдгийг тодотгомоор байна. Сая менежер гэх эмэгтэйтэй уулзаад 12 сарын 5 гэхэд 3 сарын түрээсээ өгөхөөр боллоо. Аргагүй дээ. Хэн тэгээд л хэдэн сар түрээсийн байраа хий хоосон ашиглуулахгүй гэх билээ дээ. Угаасаа хүүхдүүдэд тусалж байгаа ч гэсэн түрээслүүлэгч бол түрээслүүлэгч . Танайх үйл ажиллагаагаа явуулахгүй бол бид өөр аж ахуйн нэгж оруулмаар байна гэсэн. Багш маань ч гэсэн… хэн тэгээд цалингүй ажиллаад яваад байх билээ.

5. Энд ямар нэг байгууллагын, хэн нэгний нэр төр, алдар хүнд олох “шоу” хийх гэсэн ойлголт байхгүй. Зүгээр сэтгэл зүрхээр байгуулагдсан ийм төв. Сэтгэл зүрх, суваг /нэг сувгийн гэдэг/ нэгтэй хүмүүс энэхүү үйл ажиллагаанд туслана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хүүхдүүд ч гэсэн ийм сайхан сэтгэлтэй эгч ах нарыг хараад бахархдаг бас хайрладаг. Дээрээс чам шиг над шиг тань шиг хүмүүс болох юмсан гэдэг төсөөллийг олж авдаг. Мөрөөддөг. Хэрэв та хэн нэгэнд тусламаар, үр дүнг нь мэдэрмээр байгаа бол бидний үйл ажиллагаанд нэгдээрэй гэж уриалж байна. Уг нь сарын 5-10 мянган төгрөгийг ашиг олох биш хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулах гишүүд дэмжигчид байвал үйл ажиллагаа маань зогсохгүй юм. Төлөвлөгөө бол аль нэг Хаан Банк дээр ч юм уу данс нээгээд тийшээгээ шилжүүлж байвал ямар вэ? Санхүүгийн зарцуулалт ч гэсэн mongolhuuhed.wordpress.com сайт дээр ил байг. Хэн нэгэн завшихгүй гэдэг үүднээс…

6. 80-100 хүүхэд энэ төвийн хүрэнд ирж ном уншдаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг тоглодог /бүртгэлтэй, эцэг эхтэй нь албан ёсоор уулзаж дэмжигдсэн/. Ямар нэг байгуулагын харъяа биш гэдгийг ахин хэлмээр байна. Дээрээс нь шашин гэх мэт бусад зорилго агуулаагүй юм шүү. Зөвөөр ойлгоорой. Бас дэмжээрэй

Сайн үйлс дэлгэртүгэй

Хэрвээ та бүхэн нэгдэхийг хүсвэл obod1130@yahoo.com (Г.Оюунболд - Хууль зүйн үндэсний хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан, хуульч, криминологич, аялал жуулчлалын менежерMонголд) гэсэн хаягаар холбогдож санаа сэтгэгдэлээ хуваалцахыг хүсье.


Бичигч: Обдоо www.mongolhuuhed.wordpress.com

http://www.blogmn.net/obod/
http://www.oyuk-obod.blogspot.com/
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Сайн үйлст гараа сунгацгаая!! Үндсэн цагийн бүс GMT + 9-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудас 1 (нийт 1)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй