Mongolian Korean English
CMoX Чуулганы эхлэл CMoX
Бидний СМОХ
 
 
   Хувийн тохиргооХувийн тохиргоо   Хувийн зурвасХувийн зурвас  |  ТусламжТусламж   ХайлтХайлт   ГишүүдГишүүд   БүлгэмБүлгэм НэвтрэхНэвтрэх   БүртгүүлэхБүртгүүлэх 

Хамтдаа л байгаач

 
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Бусад
Өмнөх сэдвийг харах :: Дараачийн сэдвийг харах  
Зохиогч Мэдээлэл
Uuganbayar
Экс УЗ-ийн гишүүн
Экс УЗ-ийн гишүүн


Нэгдсэн: 2007-Dec-09
Бичлэгүүд: 316
Байрлал: 명지대학교

БичлэгБичигдсэн: Wed Oct 28, 2009 9:13 pm    Бичлэгийн гарчиг: Хамтдаа л байгаач Ишлэлтэй хариулах

Хамтдаа л байгаач

Ерөнхий сайд С.Баяр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ УИХ-д илэрхийлж, УИХ хүсэлтийг нь хүлээн авч чөлөөлөгдлөө. Ерөнхий сайдын хүсэлтийн хамтаар хамтарсан Засгийн газрын хувь заяа хаашаа эргэх бол гэсэн асуулт одоо хүн бүрийн толгойд эргэлдэж байна. УИХ дахь МАХН-ын бүлгийн зарим гишүүн “Хамтарсан Засгийн газарт цэг тавья. Одоо Засгийн газарт Ардчилсан намын сайд нар хэрэггүй. Ер нь Ерөнхий сайдыг ч өөрчилье” гэсэн утгатай үг хэлсэн байсан. Одоо УИХ дахь хүчний харьцаа МАХН 46, Ардчилсан нам 27, бусад нам, бие даагч нийлээд гурван суудалтай болсон. МАХН баттай олонх болсон гэсэн үг. Үүндээ эрдэж МАХН-ын зарим бүлэглэл Засгийн газраараа оролдох санаа цухалзуулах болжээ. Тэгэхээр үнэхээр хамтарсан Засгийн газар үүргээ гүйцэтгэж МАХН дангаараа засгийн эрх барих нөхцөл гүйцсэн гэж үзэж болох уу?

Ардчилал Монголд бодит үзэгдэл болсноос хойш 19 жилийн турш гол улс төрийн хүчин болох МАХН, Ардчилсан нам хоёр тийш харсаар ирсэн. Нэг нэгийгээ шүүмжилж чөдөр тушаа болж явсны хар гайгаар олон асуудлыг цаг тухайд нь шийдэж чадаагүй юм. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Их эвслийн Засгийн газар байгуулсан ч үр дүнг нь үзэж чадалгүй тараасан. Харин 2008 оны сонгуулийн дараа ихээхэн эр зориг гаргаж байж Хамтарсан Засгийн газар бүрдүүлсэн юм. Түүнээс хойш ганцхан жил өнгөрсөн ч бүтэн 20 жилд хийж чадаагүй олон ажлыг эхлүүлж бодит үйлс болгосон нь энэ Засгийн газрын гавьяа юм. Хоёр нам бие бие рүүгээ чулуу нүүлгэхээ азнаж анх удаа нэг чигт харсны үр дүн ганцхан жилийн дотор гарсан. Эвлэвэл бүтнэ гэдгийг харуулсны жишээ асар олон байгааг товч дурдъя.

Хоёр ч парламент дамжуулан яриад бүтээгүй стратегийн орд газруудыг ашиглах ажлыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр амжилттай эхэллээ. Хэрэв Засгийн газар дан нэг намын бүтэцтэй байсан бол үүцэндээ гар хүрч чадаагүй чигээрээ өдийг хүрэх байлаа. Дагнасан бүрэлдэхүүнтэй Засгийн газар ашигт малтмалаа ашиглах гэрээ хийсэн бол иргэний хөдөлгөөнүүд, сөрөг хүчин одоо Сүхийн талбайг доргиож байх байв. Оюутолгойн гэрээний ач тус дорхноо гарч хэдхэн хоногийн дотор 100 сая ам.доллар гаднаас орж ирлээ. Ингэж хөдөө аж ахуйн Монгол орон уул уурхайн гүрэн болох эхлэл тавигдав. Зөвхөн үүнийг л гэхэд Хамтарсан Засгийн газрын байгуулсан түүхэн гавьяа гэж нэрлэж болохоор байв. Улс төрийн намуудын иргэддээ амласан Эрдэнийн хувь, Эх орны хишиг үлгэр биш үнэн болох цаг ирлээ. Хэрэв дагнасан Засгийн газар ажиллаж байсан бол энэ нь зүгээр л популист амлалт болоод өнгөрөх байсныг үгүйсгэмгүй.

Хамтарсан Засгийн газрын өрнүүлсэн атрын III аян үр дүнгээ өгч байна. Аргаа барсан тариаланчид Төрийн ордон гороолон тамаа цайдаг байсан үе ард хоцорч атрын гол бүс нутгуудад трактор комбайн нүргэлэн ургацын далай цалгиж байна. Энэ онд л гэхэд үр тарианыхаа дотоодын хэрэгцээний 80 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг эх орны хөрсөнд тариалсан ургацаар хангахаар болжээ. Мал сүргийн тоо толгой түүхэнд анх удаа 53 саяд хүрсэн байна.

Гадаад харилцааг эдийн засагжуулах төлөвлөгөөг саяхан баталлаа. Гадна талдаа эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж нэг ёсондоо эрийн цээнд хүрснээ харуулсныг Хамтарсан Засгийн газрын нэг том ололт гэж үнэлэх ёстой. Орон сууцны хөтөлбөр хэрэгжиж, хэдийгээр хөрөнгийн дутагдалтай ч энд тэндгүй өргөгч цамхаг хөдөлж байна.

Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг монголчууд тийм ч их зоволгүй гэтлэн давж явна. Оны эхэнд нэг ам.доллар 1800 төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө 1400 төгрөг орчим болжээ. Гучин хувьд хүрч байсан инфляц нэг оронтой тоонд шилжиж, ирэх жил найман хувь орчимд баригдахаар төлөвтэй болсон байна. Энэ бүхэн бол Хамтарсан Засгийн газрын хийсэн томоохон ажлуудын зах зух.

Одоо цаашдаа Тавантолгой, Асгатын орд тэргүүтэй стратегийн 14 ордыг ашиглах ажил үлдэж байна. Эх орны хишиг, Эрдэнийн хувиа түгээх нөр ажил хийнэ. Хүн амаа орон сууцтай нь анх удаа ул суурьтай тоолно. Оюутолгой, Тавантолгой тийш татах төмөр зам, дэд бүтэц, шинээр сүндэрлэх хот тосгон гээд Монголын шинэ үеийн түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт өрнөнө. Энэ бүхнийг зөвхөн МАХН, Ардчилсан намын хамтарсан хүчээр л давж чадна. Тэгэхээр “Хамтдаа л байгаач” гэхээс өөр зүйлийг хэлж чадахгүй нь.

Д.ОЮУНЦЭЦЭГ
Эхэнд оч
Хэрэглэгчийн мэдээллийг харах Хувийн зурвас илгээх Yahoo Messenger MSN Messenger
Өмнөх бичлэгүүдийг харах:   
Шинэ сэдэв оруулах   Сэдэвд хариулах    CMoX Чуулганы эхлэл -> Бусад Үндсэн цагийн бүс GMT + 9-ийн цагаар тооцогдож байгаа.
Хуудас 1 (нийт 1)

 
Ийшээ оч:  
Та энэ хэлэлцүүлэгт шинэ сэдвүүд нэмж чадахгүй.
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ засаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэг дэх бичлэгүүдээ устгаж чадахгүй
Та энэ хэлэлцүүлэгт санал өгч чадахгүй